Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2021 оныг ИТГЭЛ, амжилтаар дүүрэн он байх болно гэж ИТГЭЖ байна. Амралтын өдрийн мэнд!

Олон хүний ИТГЭЛ ийг даан АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Joe Biden-ны тангараг өргөх ёслол болоход ердөө 3 хоног үлдлээ. Цаг үеийн нөхцөл байдлаас болж энэ удаагийн ёслол нэлээд онцлогтой болно. Шинэ хуучин Ерөнхийлөгчдийн уулзалт болохгүй, учир нь хуучин ерөнхийлөгч ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байгаа. Цар тахлын нөхцөлтэй холбоотойгоор ёслол цахимаар явагдана. Мөн маш өндөр зэргийн харуул, хамгаалалт ажиллаж байна.

Joe Biden- хамгийн эхний өдрөө – Muslim орнуудад тавьсан хоригийг цуцлах, Парисын цаг уурын өөрчлөлтийн эсрэг гэрээнд эргэн нэгдэх, мөн оюутны зээл, байр гэрээний хамгаалалтыг сунгах, хууль бусаар хил даван ирэхдээ гэр бүлээсээ салсан хүүхдүүдийг эргэн гэр бүлтэй нь нэгтгэх тушаалуудыг гаргана. Мөн цар тахлын нэмэлт тусламж 1.9 тэрбум $-н билл, бичиг баримтгүй 11 сая иргэдэд иргэншил олгох замыг нээх төлөвлөгөөнүүдээ конгресст яаралтай өргөн барихаар бэлдэж байна. Түүний эдгээр төлөвлөгөөнүүд олон сая хүний амьдралд ИТГЭЛ асаасан!

Олон Монголчуудад минь бичиг баримттай болох боломж нээгдэнэ. Хэн хамрагдах, хэрхэн хамрагдах, ямар шаардлагатай гэх нарийн мэдээлэл хараахан гараагүй. Удахгүй сайхан мэдээ сонсох байх гэж ИТГЭЖ байна!

Түүнийг цар тахалтай үр дүнтэй тэмцэж ажиллана гэдэгт олон иргэд ИТГЭЖ байна. Тэрээр энэ өвлийг МАШ хүнд байх болно. Байдал сайжрахын өмнө хамгийн хүнд байдалд бид хүрнэ гэж мэдэгдэв. Вакцины хангамж, түгээлтийг ихэсгэх нь түүний хийх хамгийн эхний ажил болоод байна. Вакцинд итгэх иргэдийн ИТГЭЛ өсөж байна. Томоохон хотуудад вакцин хүрэлцэхгүй, эрэлттэй болсон байна. UK-д илэрсэн хувирамтгай, хурдтай тархдаг вирус АНУ-д хэд хэдэн газар илэрснээс болж амжиж вакцинд хамрагдах хүсэлтэй иргэд олширч байна. Өдөрт дунджаар 4000 хүн нас барж байна, улмаар 2 сарын сүүл гэхэд нас баралтын тоог 500,000 хүрнэ гэж тооцоолж байна. CDC мэргэжлийн байгуулга хувирамтгай, хурдтай тархдаг вирус ихсэж байгааг анхааруулаад, 3-р сард энэ вирусийн тархалт нэмэгдсэн байна гэв. Biden-ны засаг захиргаа Федерал - Вакцин программыг эхэлж, байдлыг эргүүлэхийн төлөө ажиллана гэв.

СА мужийн хувьд корона вирусийн муруй тэгширч эхэлсэн нь жаахан ч гэсэн ИТГЭЛ төрүүлж байна. LA-н хувьд энэ муруй дээшээ цойлсоор л байна. Өчигдөр халдварын тоо 1 сая давлаа! Гэлээ ч бид ИТГЭЛээ алдаж болохгүй, өөрсдөө хариуцлагатай, хийж чадах зүйлээ хийх!

ИТГЭЛ - бол амжилтын гол үндэс. Өөртэй итгэлтэй хүн амжилттай ажиллаж амьдардаг. Хүний өөртэй итгэх чадвар хүүхэд насанд төлөвшин тогтддог- аав, ээж маш их нөлөөтэй. Урдуур нь орж юмыг нь хийх, алдаачихна гаргана гээд хориг тавих, алдсан үед нь загнаж урмыг нь хугалах гээд өдөр тутмын харилцаа хүүхдийн өөртэй итгэх итгэлийг үгүй хийдэг. Тиймээс хүүхдээ ирээдүйд амжилт гаргаасай гэж бодвол багаас нь нас насанд нь тохирсон зүйлийг нь өөрөөр нь хийлгэх хамгийн чухал юм байна. Ямар нэг алдаа гаргавал загнахгүйгээр, юу нь буруу болсон алдааг нь ойлгуулж ярилцах. Хамгийн гол нь таны өөртөө итгэдэг байдлыг хүүхдүүд чинь байнга хардаг гэдгийг мартаж болохгүй.

Би уулзсан хүн бүрийн ИТГЭЛийг унтраахгүйг хичээдэг. Ямар ч юманд гарц байдаг. Залуучуудын ИТГЭЛийг бол бүр бадраахыг хүсдэг. Биелэх боломжгүй ИТГЭЛ хүнд өгөхгүйг хичээдэг. Алдаанаас хүн суралцдаг.
Дараагийн долоо хоногт улс төрийн байдал намжиж, цар тахал, эдийн засгийн байдлаа дээшлүүлэх ажлууд эхэлнэ гэж ИТГЭЖ байна!

За, за ИТГЭЛээр дүүрэн байхыг ерөөе!

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу