Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2020-2021оны хичээлийн жил хамгийн хүнд жил болж байна. Цар тахлын өвчлөлт ихтэй газар сургууль 100% цахим хэлбэрээр явагдсаар байна. Бидний зүгээс хүүхдүүдээ дэмжин туслах зайлшгүй шаардлагатай. Ялангуяа энэ зун хичээлийн хоцрогдлыг нь арилгах тал дээр маш их анхаарах хэрэгтэй байна. Халдварын тоо харьцангуй бага газар, холимог байдлаар хүүхдүүд долоо хоногтой 2-3 удаа сургуульдаа явах зэргээр хоцрогдол харьцангуй багатай байна.

Маргаашаас орж ирэх stimulas тусламжийн багцын нэлээдгүй хувь нь сургуулиуд руу хувиарлагдана. Хичээлийн хоцрогдлыг арилгахад зарим хэсэг нь зориулагдах боловч, халдвар хамгаалалтын аюулгүй байдлыг хангах, сургуулийн агааржуулалтын системийг шинэчлэх зэрэгт нэлээд $ нь зарцуулагдана. Тиймээс хүүхдийнхээ боловсролд анхаарах хүн нь аав, ээжүүд!

Одоогоос зуны амралтын хуваарийг хийх талаар судалгаа хий. Зарим нэг зуны сургалтуудын хуваарь гарсан байна..

1. UCLA (University of California Los Angeles-math circle) Link: https://circles.math.ucla.edu/circles/faq.shtml? 2 төрлийн программтай. Тооны чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах хүүхдүүдэд маш хэрэгтэй программ. Үнэгүй болохоор шалгалт нь нэлээд хүнд. Улирал тутамд өргөдөл хүлээн авна. Нэг тэнцээд орвол ахлах сургууль хүртлээ сураад явдаг.

bayarmaa 03 16 01a

Зуны программ нь бага , дунд сургуулийн бүх хүүхдэд нээлттэй. Үнэгүй . Элсэлтийн шалгалт нь 5 сард болдог. Хүүхдийн сэтгэхгүй хөгжүүлэх бодлогууд заадаг. Хэрвээ зуны сургалтыг нь сонирхож байвал, одоогоос бэлдэх хэрэгтэй. Breaking numbers номыг эхний шатуудад хэрэглэдэг. Amazon дээр зарагдаж байгаа. Багшийн дэмжлэгтэй ажиллахгүй бол нэлээд толгой ажиллуулна шүү.

bayarmaa 0316 01b

2. UCI (University of California Irvine) 6-р сараас 8-сар хүртэл бичих, унших, тоо, компьютерын гээд цахим сургалтууд явагдана. долоо хоногт 2 удаа. Манай охин өнгөрсөн зунаас хойш тасралтгүй явж байгаа. Онлайн өөрийнхөө сонирхлоор юм бичээд эхэлсэн.Өөрийн гэсэн уншигч, дагагчтай болж эхэлсэн. Link: http://writingproject.uci.edu/vsyp.html

3. University of Southern California Link: 4-https://summerprograms.usc.edu/program-overview/options/ Ахлах сургуулийн оюутнуудад зориулсан 4 долоо хоногийн кредит ангийн бүртгэл эхэлсэн байна.

bayarmaa 0316 01c

4. Essay бичих чадвараа сайжруулах хүүхдүүдэд, өнгөрсөн онуудын шилдэг бичлэгүүд: https://www.californiawritingproject.org/iwtf.html

5. СА мужийн сургуулиуд “ Common Core Standard”- г хэрэгжүүлдэг. Энэ стандарт анги бүрээр, хичээл бүрээр байгаа. Бусад мужуудад ямар стандарт хэрэглэдэг юм мэдэхгүй. Хүүхдийнхээ багшаас асууж болно.
Link: http://www.corestandards.org/ELA-Literacy/ Зөвлөгөө: Хүүхэд тань хэр хоцрогдолтой байна? мэдэхийн тулд одоо сурч байгаа ангийн стандартыг хэвлэж аваад шалга. Хоцрогдолтой тал дээр нь тусалж дэмжих. Хоцрогдолгүй бол намар орох ангийн стандартыг хэвлэж аваад энэ зун хамт ажил. Bridge- гүүр гэсэн үгтэй номууд зөндөө байгаа. Энэ ном хүүхэд бие даан ажиллаж ирэх хичээлийн жилдээ бэлдэхэд хэрэгтэй. Өдөрт 1 хуудсаар ажиллаад явна. Маш сонирхолтой, энгийнээр заасан байдаг. Аав ээжүүд хуваарь гаргаад, туслаад, урам өгөөд яваарай!

bayarmaa 0316 01d

6. Khan academy
Common core standard -н дагуу 100% онлайн хаанаас ч орж болохоор үнэгүй , хичээл, тестүүдтэй. Бүх ангийн , бүх шатны хүүхдүүдэд зориулсан. “Get ready”- намар орох ангидаа бэлтгэх программ. Link: https://www.khanacademy.org/signup 7. OLSAT Хүүхдийн сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх олон төрлийн тестүүд байдаг. Маш сонирхолтой , хүүхэд их дуртай. Link : OLSAT Sample Practice Test (2020 Current) (tests.com) OLSAT Level E Practice Tests & Sample Questions - TestPrep-Online (testprep-online.com)

bayarmaa 0316 01e

bayarmaa 0316 01f

7. Common core standard -нь маш энгийн, хөнгөн. Миний хувьд нэг анги түрүүлээд хүүхдээ бэлдээд явдаг. Singapore math- маш сайн ном. Агуулга нь эндэхээс 1 жилээр илүү явдаг. Заавартай, хариутай . Хүүхэд бие даан ажиллах боломжтой.

bayarmaa 0316 01h

8. Интернэт дээр маш олон үнэгүй хичээлүүд/program байдаг.
‘Summer enrichment program for kids”, “k-12 program” , “ Youth program ( camp)” -гэх мэт түлхүүр үг бичээд гэртэйгээ ойр сургалт хайгаарай

Амжилт хүсье!

Бид 1% өөрчлөлт хийж чадвал, хүүхдүүд минь 100% өөрчлөгдөнө.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу