Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Эдийн засаг аажмаар нээгдэж STAYHOME-с STAYALERT руу шилжиж байна. Өөрөөр хэлбэл бид ямар нэгэн гарцыг олох болоод байна.

Вакцин гараагүй тохиолдолд хэвийн амьдралдаа шилжих боломжгүй. КОВИД-19 бидний амьдралд урилгагүй орж ирээд багагүй хугацааг өнгөрүүлжээ. Энэ нь бид түүнийг хэн вэ, ямар зан чанартай вэ гэдгийг таних хангалттай дататай болсон байна.

Түүний зан чанарыг судалж, эрдэмтэд зохицож амьдрах аргуудыг нээж эхэлж байна. Жишээ нь: түүний бусдад халдвар тараах нь цаг хугацаатай ажээ. Үүнийг эрдэмтэд: "3-day latent period" гэж нэрлэж байна. Юу гэсэн үг вэ гэхээр, тэр дундажаар 3 хоногийн хугацаанд халдвар тараах магадлал маш өндөр байдаг гэсэн үг.

Түүний энэ шинж чанар дээр үндэслэж Europe-н орнууд ажлын шинэ хуваарьт шилжиж эхэлж байна. Энэ нь 4-10 гэсэн хуваарь, 2 долоо хоногийн давтамжтай ажилл: 4 хоног ажиллаж, 10 хоног амрах.

Магадгүй 4 хоног ажиллаж байх үедээ халдвар авсан бол 10 хоног гэртээ хорионд байхад өөрөө сайжрах, бас бусдыг хамгаална!!!

Europe--н орнуудын Албан газар, аж ахуйн нэгжүүд ажилчидаа ээлжинд оруулж, энэ хуваариар үйл ажиллагаагаа эхлэхээр бэлтгэж эхэллээ!!

"КОВИД-той мөртлөө шинж тэмдэг нь мэдэгдэхгүй хүн гадуур гарах үедээ халдвар тараах хугацаа 3-4 өдөр!!"

Үйл ажиллагаагаа зогсоохгүй, үргэлжлүүлнэ гэвэл энэ шинжлэх ухааны үндэслэлтэй аргыг туршаад үзвэл зүгээр санагдлаа!!

Та бас хувийн ажлын хуваарьтаа өөрчлөлт хийхийг бодоорой!!

5/17/2020
Bayarmaa

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу