The Gardian

Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өглөөг Tokyo-н мэдээг уншиж эхлэв. Тэд хөл хориогоо цуцлаж КОВИД той зохицож амьдрахаар шийджээ. Tokyo хот 37 сая иргэдтэй, бараг л манай СА муж-н хүн ам (39 сая) тэр жижиг хотод амьдарч байна гээд төсөөлдөө!? Нягтрал бол харьцуулахын аргагүй их.

КОВИД-н байдал: Япон КОВИД халдвар авсан нийт тоо 16628 хүн бол Америкт нийт тоо 1.68 сая хүн. Токио хотод 5160 хүн бол CA муж 92,710 хүн.

Tokyo хот “Шинэ амьдралын дэг журам” төлөвшүүлэн тогтоон, ажил эрхлэгч нар ажлын төрөлдөө тохирсон халдварын турхалтаас сэргийлэх удирдамжыг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөлд, үе шаттайгаар нийгэм, эдийн засгийн үйл ажилгааны түвшинг дээшлүүлэхээр шийджээ.100 гаруй ажил эрхлэгч нар pandemic үед ажиллах журмаа боловсруулжээ: агааржуулалтаар хангах, гар ариутгагчаар хангах, амны хаалт зүүлгэх, зай барих гэх мэт. Жишээ нь: хоолны газрууд үйлчлүүлэгчидийг урд урдаасаа биш, хажуу талаараа харан суух, хоорондоо аль болох ярихгүй байх, дуу хөгжим сонсох. Хамгийн түрүүнд сургууль, музеи, номын санг нээнэ. Бар, хоолны, кино үзвэрийн газрууд цагийн хуваарь,үйлчлүүлэгчийн тоон хязгаартай үйл ажиллагаагаа эхэлнэ.

Японы засгийн газар вирусыг тогтоох гол стратеги нь засгийн газрын тушаал, хууль тогтоомжоос илүүтэй хүсэлт, зөвшилцөл, нийгмийн дарамт (request, consensus and social pressure) гэнэ. Хүн бүр дэглэмээ барихгүй бусдад зэмлүүлэхгүй байхыг хичээнэ. Hokkaido их сургуулийн профессор Казуто Сузуки: Энэ бол нийгмийн дарамт. Хэрэв та дэглэмээ зөрчиж, вирус тараавал олон нийтээс дарамт, зэмлэл хүртэх болно гэжээ!!

Японы засгийн газар вирус тархах гол замаар 3 С-г нэрлэжээ!! (Crowded, Close space and Close contact). Bирус нь нэг нэгэнтэйгээ ойр, хүн олноор цугласан, битүү орчинд олноор нь өвчлүүлж байна.

Иргэдийг нэг нэгээр нь гэрт нь хорих биш вирусын аюултай мөн чанарыг таньж, түүнээс зайлсхийж зохицон амьдрах "Амьдралын шинэ маягт" шилжих бодлого руу Японы засгийн газар ийнхүү шилжиж байна!!

Японы засгийн газар вирус тархах гол замаар 3 С-г (Crowded, Close space and Close contact) нэрлэсэн бол Лос Анжелес хүн амын нягтрал, хүн амын дундах ядуурал, амьдрах нөхцөл нэрлэж байна. Би Японд 4 жил амьдрахдаа нэг ч гудамжинд амьдарсан хүн, хог шороо хараагүй. Энд бол өдөр бүр тааралддаг.

Японы засгийн газар бүх нийтийн боловсрол, эрүүл мэндэд үнэхээр сайн анхаардаг.Зөв хоололт, дасгал хөдөлгөөн, хамтран ажиллах, нэгнийгээ хүндэтгэн сонсох гээд суралцах зүйл олон байна!!

А.Баярмаа
5/25/2020

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу