Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

COVID-19 pandemic холбоотой ажилгүйдэлийн тэтгэмжинд хүсэлт гаргасан хүний тоо сүүлийн 10 долоо хоногт анх удаа 2 сая-с буурав. Labor Department-н мэдээлсэнээр өнгөрсөн 7 хоногт 1.8 сая хүн хүсэлт гаргажээ. Эдийн засаг нээгдсэнтэй холбоотой хүсэлт гаргагчидын тоо багассан ч, нийт 42 сая хүн КОВИД 19-тахалаас болж ажилгүй болоод байна!

200-с доош ажилчидтай жижиг аж ахуйн нэгжүүд том аж ахуйн нэгжүүдийг бодвол олон хүнийг эргүүлэн ажилд авч байна!! КОВИД 19-тахал хамгийн хүндээр туссан company-нэг нь Uber, Lyft. Нэлээдгүй тооны Монголчууд Uber, Lyft-р амьдралаа залгуулдаг. Тэгвэл Lyft company: үйлчлүүлэгчийн тоо өсөж эхэлж байгааг мэдээллээ. 5-р сард, 4-р сартай харьцуулахад 25%-р өссөн байна. Uber company жолооч нарыг амны хаалттай эсэхээ зураг явуулж батлахыг шаардаж эхэлжээ. жолооч үйлчлүүлэгчийг авах үедээ маскгүй ирвэл, үйлчлүүлэгч захиалгаа ямар нэгэн торгуульгүйгээр зогсоох эрхтэй болж байна!

Delta Airlines 9-р сар хүртэл суудлынхаа 60 хүртэлх %-ийн багтаамжтайгаар ажиллах болжээ. Social-Distancing дүрмээ баримтлах зорилгоор дунд суудлаа хоосон явуулна.

КОВИД 19 эмнэлэгүүдийн зардал, төсөвийг хүндрүүлсэнээс болж эмнэлэгүүд үйлчилгээний үнэ нэмэх тухай яригдаж байна!!! КОВИД 19 халдвар авсан ихэнх хүмүүс Medical орох мөнгө маш бага байдаг. Энэ нь хувийн даатгалын төлбөрийг нэмэхэд хүргэж байна! Яана даа!!!

Үндэстэний халдвар өвчин, харшил судлалын төвийн захирал Dr. Fauci: сургуулиудийг нээх тухай ярилцаж эхлэх хэрэгтэй. Хэдийд нээх, ямар багтаамжтай нээх нь тухайн газрын КОВИД нөхцөл байдлаас хамаарна. Улсын хэмжээнд нэгдсэн дүрэм тушаал гаргах нь боломжгүй юм.

UC San Francisco, professor Dr. Peter Chin-Hong ,1000 -ш дээш мэргэжилтэнүүдийн гарын үсэг цуглуулж жагсагч нарт нулимс асгаруулагч хий ашиглахыг Pandemic тахалын үед бүрэн хориглох саналыг эх баригч нарт хүргүүлэхээр ажиллаж байна. нулимс асгаруулагч хий нь хүмүүсийг найтаах, гараара нүүр, ам, нүдэндээ хүрэх нөхцөлийг үүсгэж улмаар КОВИД 19 тархалтыг эрчимжүүлэх аюул үүсгэж байна!

WHO: World Health Organization

  • physically distancing
  • being active at home
  • being kind to each other

А.Баярмаа
6/4/2020

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу