Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Лос-Анжэлэс хотын Нийгмийн Эрүүл Мэндийн газраас мэдэгдэл хийж, "Halloween" баярын үеэр хаалганаас хаалганд чихэр тараах болон хүүхдүүд олон нийтийг олноор цуглуулсан багт наадам, элдэв арга хэмжээ зохион байгуулахыг албан ёсоор хориглолоо.

Харин машинаас гаралгүй арга хэмжээнд оролцох, задгай талбайд машинтай цуглан кино үзэх, хувийн эзэмшлийн газар, гэр орноо чимэглэх зэргээр тэмдэглэж болохыг санал болгожээ. Лос-Анжэлэс хотын хувьд одоогийн байдлаар коронавирусын нийт 249,859 тохиолдол илэрснээс 6,090 нас баралт бүртгэгдээд байгаа юм. Тиймдээ ч Лос-Анжэлэс жил бүр тэмдэглэдэг “Halloween”-ний тогтсон уламжлал, арга хэлбэрт томоохон өөрчлөлт оруулах удирдамжийг албан ёсоор зарласан АНУ-ын анхны хот болсон тухай abcnews мэдээлжээ.

https://abcnews.go.com/GMA/Wellness/trick-treating-banned-los-angeles-coronavirus-safe-neighborhood/story?id=72896856  

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу