Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Лос Анжелес дахь монголчууд бид өнөөдөр 43 хэмийн халууныг үл ажран, өвөр монголчуудаа дэмжин жагслаа. Жагсаалд эрт ирээд, ажилдаа явсан, сүүлд нэмэгдэж ирсэн, хүүхэд шуухадтайгаа нийлээд 50 орчим хүн оролцлоо. Монгол Улсын иргэдээс гадна 10-аад өвөр монгол залуус, тэдний найз америк залуус, 2 япон залуу зэрэг олон үндэстний хүмүүс дэмжиж жагслаа. 2 япон залуу бүр монгол цамц, подволкоор гангарсан байсан, бид монгол залуус гээд монголоор яриад, нөгөөдүүл ойлгохгүй, сүүлд мэдэж бөөн хөгжөөн болов.

"-Хятадын энэ харгис бодлого унтаж байсан монгол үндэстнийг сэрээлээ, муу юмны сайн тал гэж энэ!" хэмээн өөдрөгөөр хөөрөлдөх өвөрлөгч залуусыг хараад, хайрлах, бахархах сэтгэл зэрэг зэргээр төрж байв. Жагсаал 2 цаг орчим үргэлжилж, дурсгалын зураг хамтдаа авахуулснаар өндөрлөв. Жагсаалаас хийсэн бичлэг зургийг эвлүүлэн дараа тавина. Хамтран зохион байгуулсан Лос Анжелесийн Монголчуудын Холбоо, дэмжиж ирж жагссан, үзэл бодлоо илэрхийлсэн бүх хүмүүстээ баярлалаа! Монгол хэл соёл мөнхөд орших болтугай!

Жагсаал зохион байгуулалцсан:
Л.Мөнхтөр
Лос Анжелес
2020 оны 9 сарын 6

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу