МидВэст
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хэд хоногийн өмнө хүүгийнхээ оролцсон усанд сэлэлтийн тэмцээнээр Индиана мужийн зүүн хойд захад орших Элкхарт хэмээх жижигхэн, цэвэрхэн хотод зочилсон юм. Мичиган мужтай хил залгадаг энэхүү хот нь эргэн тойрныхоо жижиг дүүргүүдийг нийлүүлээд 52 мянга орчим оршин суугчтай юм байна.

Усны тэмцээн өглөөнөөс эхлээд өдөржин болно. Үргэлж л зааланд суугаад байхгүй л дээ. Гарч орж, ойр орчмоор алхаж зугаална. Юм хум сонжино, биеийн чилээ гаргана.

Яг усан бассейны баруун талаар урсдаг Сайнт Жозеп голын хөвөөнд байдаг паркаар зугаалж яваад нэг гоё зүйл харлаа. Намуун дөлгөөхөн урсаж бсан усны урсгал дээшээгээ жигтэйхэн ширүүн бургилж бгаа харагдав. Пөөх, хүрхрээ юм болов уу гээд хэрэг болгож очоод хартал тэр жижигхэн голыг хашиж далан босгочихсон усан цахилгаан станц байв. Арзгар үзүүртэй энгийн төмөр хашаан дотор нөгөө цахилгааны элдэв төмөр шонгууд сарайгаад байж бна. Үйлдвэр бололтой нэг том байшин бна. Ерөнхийдөө тэгээд л гүйцээ. Хэрэгт дурлаад гүүглдээд харлаа. Ойр орчиноо тог, цахилгаанаар элбэг хангачихдаг Ст. Жозеп голын усан цахилгаан станц (hydroelectric power plant) гэдэг юм бна.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу