Чөлөөт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

04/01: Өчигдөр орой боорцог хийчхээд савлахаа мартаад хэвтсэн байсан. Хоёр савтай боорцог байгаа, дээр нь уут углачихаарай гэчхээд унтаад өгсөн, өглөө боссон нэг иймэрхүү. Ямар ч байсан хоёр гэж тоо сонссон л байна, нэг саванд хоёуланг нь углачихсан л болохоос кк. Нэг иймэрхүү улстай амьдрах…

04/03: Тахлаас болж бүх амьдрал цахим хэлбэрт шилжив. Хоол ундаа цахим дэлгүүрээс захиалж, хичээлээ цахим хэлбэрээр зааж, бондгор ач охиноо цахим хэрэгслээр эрхлүүлж сууна. Бүх юм цахим болохыг төсөөлж чадсан ч “Цахим эмээ” болно гэж ёстой зүүдэлсэнгүй явлаа…

 

04/03: (Саруул-Эрдэнэ) Цахим ач. Цахим эмээ (нэг өгүүлбэрт гурваас илүү үг орохгүй) Ач охинтой болов. Эхнэр эмээ болов. Ихэд баярлав. Хорионд оров. Очиж чадахгүй. Ирж бүр болохгүй. Энжи миний бэр. Энжи дүрстэй залгана. Эмээ баярлана. Эмээ утсаар эрхлүүлнэ. Ач утсаа харна. Нараа ачдаа дуулна. Цахимаар дуулна. Цахим эмээ. Ач дэлгэцээ ширтэнэ. Цахим ач. Хүү, надтай адилхан. Ач, хүүтэй адилхан. Үргэлжлэл. Илд залхуу аав. Би залхуу аав. Энжи миний охин. Монгол охин. Охиноо монголоор эрхлүүлнэ. Монголоор дуулж өгнө. Монгол ном уншина. Ая сонсоод хэвтэнэ. Хорио дуусна. Нараа Аяаг тэвэрнэ. Би тэгэхээр уйлна.

04/05: (Саруул-Эрдэнэ) Хүнс дуусав. Нэг удаад нэг гэрээс нэг л хүн гарч байх дүрэмтэй. Гэрийн хурлаар Ц.Наранцэцэгт тэр "хүндтэй" ганц эрхийг олголоо. Ингээд л яваад өгөв. Талх сүү олоод ирнэ байгаа?