Сургууль
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хичээл цахимаар орж эхэлснийг ашиглаж, их сургуулийн ангидаа долоо хоног бүр зочин урьж, оюутнуудтайгаа яриулж харин ч сонирхолтой, жинхэнэ амьд хичээл өрнөж байна даа.

Өнгөрсөн долоо хоногийн зочноор Ховд аймгийн Эрхэмбаяр багш оролцож, ардын дуу хөгжим, Ховд аймаг дахь урианхай, дөрвөд, захчин, мянгад, өөлд, торгууд, халх, хошууд, казах, тува зэрэг 10 гаруй угсаатны бүлгүүдийн талаар сонирхолтой яриа дэлгэв.

Оюутан Гэрэл Чин улсын үеийн баримт бичигт Ховд хотын талаар бичсэнийг уншсан гээд Эрхэмбаяр багштай олон сонин зүйл хуучлав.

Оюутан Дэвидийн ширээний ард олон үндэстний хөгжмийн зэмсгүүд харагдсанаас үүдэн яриа үүсэж, Дэвид товшуур, Эрхэмбаяр багш морин хуур тоглон "Алтайн магтаал" хүртэл хайлав.