Чөлөөт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өчигдөр ээж - Гэгээ хүү хоёрын хооронд инээдтэй үл ойлголцоон болов. Уг нь эх нь мундаг том гүн ухааны сургаал хэлэх гэсэн бололтой юм. Гадаа боорцог хайраад сууж байв, тэр хоёр. Ээж нь ингэнэ: "Миний хүү том болоод, ээжийгээ Бурханы оронд явахаар ингээд сайхан боорцог хийгээд суудаг байж билээ гээд бодно доо" (Нараа өөрөө ээжийнхээ багад нь боорцог хийж өгдөг байсныг, халуунаар нь идэх дуртай байснаа байнга дурсдаг хүн л дээ. Хүүгээ тэгнэ гэж найдаж)

Уянгын сайхан яриа өрнөх учиртай байтал нөгөө Гэгээ гэнэт:

"Нөгөө Бурхан нь яасан юм бэ?" хэмээн тэс хөндлөн юм асуув.

"Юун нөгөө Бурхан яасан гэж?"

"Та чинь БурханЫ ОРОНД явна гээ биз дээ. Та оронд нь биш, Бурхан өөрөө яагаад явахгүй юм бэ?

"Оронд нь явна" гэж ойлгоод гайхаж. Юун уянгын мелодрам, шууд комеди болдог юм даа.

... Он жил урсан одно. Эгээ л энэ ярианд өгүүлсэнчлэн Бурхад явахгүй үлдэнэ, Бурханы оронд ээж нь явна, ээжийнхээ оронд Гэгээ боорцог хайрна...