Амьдрал
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Амьдрал тань чухам хаана, яаж хэрхэн өрнөж байгааг, ямар үйл явдал тохиолдож буйг ажин, нэг нэгээр нь задлаад үзвэл тавиас хол давсан хувь нь хүн бидний хийсэн сонголттой холбоотой байдаг.

Мэдээж амьдралд хэдэн ч удаа, яаж ч сонгоод болж, бүтэхгүй зүйл гэж бас бий.

Мэргэжил, хань ижлээ сонгодогийн адил, ямархуу амьдрах ерөнхий чиг хандлага бол өөрийн тань хийж ирсэн сонголттой холбоотой байдаг.

Эцэг эх болон хэн нэгний тусламжинд найдан, хэр тааруухан, өнөөдрөө болгосхийж амьдрах уу? Сурч, хөдөлмөрлөөд, хүний гар харалгүй хангалуун амьдрах уу? Хувь хүний хийх сонголт.

Дургүй ажлаа, даргадаа дарамтлуулан хийх үү? Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөөр байж, тэрхүү амьдралаа үргэлжлүүлж, үр хүүхдээ хүчирхийллийн золиос болгон амьдарсаар байх уу? Бас л сонголтоос үүдсэн асуудал.

Нэгээс эхлээд нэлээн хэдэн сонголт буруу хийснээр дараа дараагийн алдаа цуварч, нэг л мэдэхэд өөрийн хийсэн сонголтоос бус өрөөл нэгнээс, эсвэл нийгэм рүү буруугаа чихдэг нь харамсалтай.

Хийж буй үйлдэл, хэлэх үг хүртэл сонголт байдаг. Шинэ жилдээ өдөр тутам хийдэг жижиг сонголтоос эхлээд, ажил амьдрал, харилцаа, бизнесдээ хийх сонголтондоо анхаарч, би зөв сонголт хийх гэж байна уу? хэмээн өөрөөсөө асууж заншахыг хамтдаа хичээе.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу