Photo by Justin Sullivan — Getty Images

Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

1. COVID болон эрүүл мэндийн хуулиуд

Цар тахалтай холбоотой хуулиудад нэн шаардлагатай салбарт ажиллагсдыг хамгаалах, ажилгүйчүүдийн тэтгэмжийг өсгөх болон өвдсөн иргэдэд цалинтай чөлөө олгох зэргүүд багтаж байна.

Alabama мужид гар барин мэндчилэхийг албан ёсоор хорьсон байна. Цар тахал нь үндэсний эрүүл мэндийн системийн тэгш бус байдал, алдаа оноог 2020 онд сайн харуулаад авсан. Washington муж, мужийн эрүүл мэндийн газрыг insulin -ий үнийг хянах үүрэг өгч, иргэдээс төлөх үнийг 2023/01 хүртэл 100$-с хэтрүүлэхгүй байхаар болж байна. Connecticut мужид эмийн сангуудыг, сахрын өвчинтэй иргэдэд- эм , сахар хэмжих хэрэгслийг 30-хоногоор олгох шинэ хууль өнөөдрөөс хэрэгжиж байна.

Oklahoma мужид. Medicaid бага орлоготой 215,000 иргэдийг 7-р сараас эхлэн – Medicaid-д нэмж хамруулна. Хууль сахиулагчид мужаас хариуцах 164 сая $-н эх үүсвэрийг хэрхэн шийдэх тал дээр нэлээд маргаантай байна.

Georgia муж иргэдийн төлөх эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийг багасгах шинэ хууль боловсруулж байна. Бидний эмнэлгийн үйлчилгээний төлбөрт хамаатай, хамаагүй үнүүд багтсан байдаг. Тэгвэл энэ хуулиар иргэд өөрсдөө авсан үйлчилгээний зардлаа л төлнө, бусад эмнэлгийн, тоног төхөөрөмж, даатгалын сүлжээний гаднах үнэ (out-of network) гэх мэт зардлыг хязгаарлана. Minnesota муж бас үүнтэй ижил хуулийг 1 сараас хэрэгжүүлнэ.

2. Цалингийн доод хэмжээ

Нийт 20 мужид, 2021/01/01-с хөдөлмөрийн хөлс, цалин нэмэгдэнэ. Оны сүүлээр Washington DC болон өөр 4 муж , суурь цалингаа нэмнэ. Нэмэгдсэн гол шалтаан нь сүүлийн 11 жил гаран хугацаанд федерал -цалингийн доод хэмжээ (federal minimum wage ) цагийн $7.25 тогтмол өөрчлөлтгүй байсныг өсгөсөнтэй холбоотой юм байна.

3. Цагдаагийн шинэчлэлт

Minneapolis мужид хар арьстан залууг цагдаагийнхан хүч хэтрүүлэн хэрэглэж амь насыг нь хөнөөсний улмаас орон даяар цагдаагийн байгууллагын эрс шинэчлэлтийг шаардаж эсэргүүцлийн жагсаал өрнөсөн билээ. Тиймээс цагдаагийн ажилчдын тайланг сайжруулах, тайланг иргэдийн төлөөллөөр хянуулах хуульчлахыг шаардсаар байна.

California, Delaware, Iowa, New York, Utah-мужуудад хоолой , амьсгал боох -г хориглолоо . New York state Assemblyman Walter T. Mosley: Олон зуун хар арьст эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд олон зуун цагдаа нарын гарт амиа алдсан. Нэг жишээ нь, 2014 онд New York хотын цагдаа Eric Garner, хоолойг боож алсан . Тэр: Би амьсгалж чадахгүй байна гэж уйлсан. Eric Garner-н Anti-Chokehold Act бол шинэчлэлийн нэг томоохон алхам байсан гэжээ.

Georgia мужид өнөөдрөөс яаралтай тусламжийн ажилтан, гал сөнөөгч, цагдаагийн ажилчдын биед хүнд гэмтэл учруулах болон амь насанд нь хүрсэн хэргийг шинээр гэмт хэргийн жагсаалтад оруулав. Мөн ажлын хэрэгслийг нь эвдэж, сүйтгэвэл 1-5 жил хорих болон 5000$-с дээш торгууль оногдуулах . Бүгд найрамдах намын санаачилсан энэ хуулийг Ардчилсан нам болон иргэдээс " Цагдаа нар хангалттай хамгаалалттай" гэж нэлээд шүүмжилж эсэргүүцсэн ч батлагджээ.

4. Бусад хуулиуд

Arizona, Montana, New Jersey , South Dakota- мужийн сонгогчид marijuana хэрэглээг хуульчлахыг зөвшөөрөв

Oregon муж -биедээ маш бага хэмжээний мансууруулах бодис (cocaine, heroin and methamphetamine ) авч явахыг гэмт хэрэгт тооцохгүй болсон анхны муж боллоо. Ингэснээр удаан хугацаагаар, шүүх цагдаагаар явахгүй, торгуулиа төлөөд сургалтад хамрагдахаар болсон байна.

New Hampshire муж -бэлгийн хүчирхийллийн хуульд олон өөрчлөлт хийжээ. Өнөөдрөөс эхлэн хэрэгжих шинэ хуулиар, сургуулийн ажилчид, 13-18 насны хүүхдэд зүй бусаар хүрсэн бол бэлгийн хүчирхийлэл гэж үзнэ. Өмнөх хуулиар, хүүхэд 16-18 настай байсан бол харилцан тохирсон юм уу, гэмт хэрэг биш гэж үздэг байсан байна

CA муж -2021 оны сүүлчээр компанийн удирдах зөвлөлд цөөнхийн төлөөллөөс (арьс өнгө, бэлгийн цөөнхи) дор хаяж 1-г оруулах , 2022 онд тоог ихэсгэх. Мөн, 100-с дээш ажилчидтай компаниуд ажилчдынхаа хүйс, гарал үүсэл, яс үндсийн мэдээллийг муж руу явуулж байх.

Oklahoma муж - үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмнэ.

Connecticut муж- цалингаас цалинтай чөлөөний суутгалыг авч эхлэх. 2022 оноос иргэд өвдсөн үедээ эсвэл хэн нэгнийг асрах цалинтай чөлөө авч эхэлнэ.

Massachusetts муж-12-26 долоо хоногийн хэн нэгнийг асрах (family leave) цалинтай чөлөө программ хэрэгжүүлж эхлэв.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу