Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Цалингийн доод хэмжээ, жолооны, цалинтай чөлөө, аюулгүй байдлын гээд олон хуулиуд төрлөө. Бидэнд хамаатай л хэсэг нь шүү.

AB685 (Assembly Bill 685) - Ажилчдаас хэн нэг нь халдвар авсан нь тогтоогдсон, тусгаарлагдах заавар авсан бол нэн даруй бүх ажилчдад болон орон нутгийн эрүүл мэндийн газар мэдэгдэх. Хэрэв мэдэгдэлгүй, халдварыг дэврээсэн тохиолдолд, компанийн үйл ажиллагааг бүрэн зогсооно.

Цалингийн доод хэмжээ дараах байдлаар шинэчлэгдэн тогтоогдов. 26-с дээш ажилчинтай бол цагийн $14, 25 ба түүнээс бага ажилтантай бол цагийн $13.

AB2992 - Гэмт хэргийн улмаас биеийн болон сэтгэл санааны хохиролд орсон бол ажлын байрыг хадгалж, чөлөө олгох.

AB979 - CA мужийн компаниуд 2021 оны эцсээр удирдах зөвлөлд дор хаяж 1 цөөнхийг төлөөллийг сонгох (арьс өнгө, хүйс, бэлгийн цөөнхи). 2022 онд , цөөн гишүүнтэй зөвлөл 2, 9-с дээш гишүүнтэй бол 3 төлөөлөл оруулах. 100-с дээш ажилтантай аж ахуйн нэгжүүд ажилчдын мэдээллийг муж руу явуулах

SB1383 - 5 болон түүнээс дээш ажилтантай жижиг бизнесүүд, ажилтан өвдсөн, шинэ хүнтэй болсон, цэргийн алба хаах зэрэг зайлшгүй шалтгаант тохиолдсон үед ажлын байрыг нь хадгалах, 12 долоо хоног хүртэлх цалингүй чөлөө олгох. 12 сараас дээш юм уу өмнөх жилд 1250 цаг ажилсан бол энэ чөлөөг авах эрхтэй.

Эмнэлгүүд дор хаяж 3 сарын хамгаалах хэрэгслийн (Бээлий, маск...гэх мэт) нөөцтэй байх.

SB145 - СА мужид суурин амьдардаг болон түр хугацаагаар ажиллаж, сурч байгаа үедээ бэлгийн хүчирхийлэл хийсэн бол " Бэлгийн гаж донтон"- оор бүртгэнэ. Дашрамд хэлэхэд энэ бүртгэлд орсон хүн насаараа олон нийтийн газар, хүүхэдтэй орчинд орж болохгүй, хэдэн майлд хаана очих заалттай, цагдаа нар байнга эргэн тойрч шалгадаг!

SB230 - хууль, хүчний байгууллага иргэдийн амь насанд нь аюултай хамгаалах хэрэгсэл, техникийг хэрэглэхийг хорив.

AB 2147 - хууль, хүчний байгууллага иргэдэд амьсгал боогдуулах техникийг хэрэглэхийг хорив.

SB203 - 17 хүртэлх насны хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчгүйгээр шүүх, цагдаад мэдүүлэг өгөх эрхгүй.

AB2285 - “Caltrans”- (California Transportation) CA тээврийн газрын - гэсэн бичигтэй, гэрлээ анивчуулсан машины хажуугаар өнгөрөхдөө хурдаа бууруулаагүй, зам тавьж өгөөгүй бол $50 торгуультай.

Гал болон гамшгийн үед - Яаралтай тусламжийн машинууд “Hi-Lo” дохиогоор иргэдийг тусгаарлалтад орох мэдээг хүргэнэ.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу