Цалингийн доод хэмжээ, жолооны, цалинтай чөлөө, аюулгүй байдлын гээд олон хуулиуд төрлөө. Бидэнд хамаатай л хэсэг нь шүү.

AB685 (Assembly Bill 685) - Ажилчдаас хэн нэг нь халдвар авсан нь тогтоогдсон, тусгаарлагдах заавар авсан бол нэн даруй бүх ажилчдад болон орон нутгийн эрүүл мэндийн газар мэдэгдэх. Хэрэв мэдэгдэлгүй, халдварыг дэврээсэн тохиолдолд, компанийн үйл ажиллагааг бүрэн зогсооно.

1. COVID болон эрүүл мэндийн хуулиуд

Цар тахалтай холбоотой хуулиудад нэн шаардлагатай салбарт ажиллагсдыг хамгаалах, ажилгүйчүүдийн тэтгэмжийг өсгөх болон өвдсөн иргэдэд цалинтай чөлөө олгох зэргүүд багтаж байна.

СА муж хөл хорионд орсноос хойш 2 долоо хоног өнгөрсөн ч корона вирусийн тархалтын муруй тогтворжиж буурсангүй. Товчхон хэлэхэд корона вирусийн тархалт хяналтаас гарсан, эмнэлгийн багтаамж дүүрсэн, эрүүл мэндийн салбар хүний нөөцийн хомсдолд орлоо!!. Хавар гол голомтууд, асрамжийн газар, хорих газрууд байсан бол энэ удаа хаа хаагүй халдварын голомт боллоо!!. Хавар хөл хориог хэрэгжүүлэхэд нөхцөл байдал маш өөр байсан. Халдварын хурд бага, иргэд хөл хорионы журмыг сайн биелүүлж байсан. Одоо маш хурдацтай тархаж байгаа нөхцөлд, яг ижил арга хэмжээ авсан ч дийлэхгүй боллоо.

Covid Tracking Project- н мэдээлснээр корана вирусийн халдвараар хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 7 хоногийн дараалан рекорд тогтоох өндөр хэмжээнд байлаа. Өдөрт 108,487 хүн эмнэлэгт хүргэгдэж байна. Johns Hopkins University- судалгаагаар, 4 өдөрт 1 сая хүн халдвар авч, Covid-19-н нийт тоо 16-д хүрлээ!

Урьд нь улсын хэмжээнд, 8-с илүү сарын хугацаанд 8 сая тохиолдол бүртгэгдэж байсан бол одоо 2 сар хүрэхгүй хугацаанд энэ тоо 2 дахин бүртгэгдэж байгаа нь халдварын хурд хэрхэн нэмэгдсэнийг харуулж байна.

10 сар гэрээсээ ажилсан, амжилт бүтээлээр дүүрэн, олон найзтай учруулсан хэзээ ч мартагдахааргүй түүхэн он байлаа.

Pfizer coronavirus vaccine-ны эхний хэсэг, Ням гаригт Los Angeles-н олон улсын нисэх буудалд ирлээ. L.A. County, 83,000 dose, Orange County 25,000 dose-г энэ 7 хоногтоо багтааж хүлээн авна.

Times- сэтгүүл оны дүр зургийг дүгнэжээ. 2020 он нь 1865, 1945, 1968 оны араас түүхэнд бичигдэх он боллоо. Цар тахлын улмаас дэлхий даяар 1.5 сая хүн амь алдсан, арьс өнгөний ялгаварлалын эсрэг тэмцлүүд өрнөсөн, ардчиллын мөн чанарыг шалгасан он байснаараа 2020 удаан хугацаанд дурсан яригдаж, судлагдах болно.

Мэдээж бидэнд олон зураг байгаа боловч, таныг 12 зургаар 2020 хэрхэн дүгнэх вэ гэвэл ямар зураг сонгох вэ?

More Articles ...

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу