2020-2021оны хичээлийн жил хамгийн хүнд жил болж байна. Цар тахлын өвчлөлт ихтэй газар сургууль 100% цахим хэлбэрээр явагдсаар байна. Бидний зүгээс хүүхдүүдээ дэмжин туслах зайлшгүй шаардлагатай. Ялангуяа энэ зун хичээлийн хоцрогдлыг нь арилгах тал дээр маш их анхаарах хэрэгтэй байна. Халдварын тоо харьцангуй бага газар, холимог байдлаар хүүхдүүд долоо хоногтой 2-3 удаа сургуульдаа явах зэргээр хоцрогдол харьцангуй багатай байна.

CARB - California Air Resource Board гэж маш том газар байдаг. https://ww2.arb.ca.gov/

Монголоор бол Байгаль орчны яам, гэхдээ зөвхөн агаарын асуудлыг хариуцдаг. Үндсэн үүрэг нь агаарын бохирдлоос хүн амаа хамгаалах, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх!. Агаараа хамгаалахын тулд маш олон хууль, стандарт,дүрэмтэй!. Ялангуяа манай СА мужийн шаардлага маш өндөр. Энэ шаардлагууд нь маш олон салбарын үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг.

2021 оныг ИТГЭЛ, амжилтаар дүүрэн он байх болно гэж ИТГЭЖ байна. Амралтын өдрийн мэнд!

Олон хүний ИТГЭЛ ийг даан АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Joe Biden-ны тангараг өргөх ёслол болоход ердөө 3 хоног үлдлээ. Цаг үеийн нөхцөл байдлаас болж энэ удаагийн ёслол нэлээд онцлогтой болно. Шинэ хуучин Ерөнхийлөгчдийн уулзалт болохгүй, учир нь хуучин ерөнхийлөгч ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байгаа. Цар тахлын нөхцөлтэй холбоотойгоор ёслол цахимаар явагдана. Мөн маш өндөр зэргийн харуул, хамгаалалт ажиллаж байна.

100th TRB annual meeting,

TRB (Transportation Research Board) -олон улсын хурал АНУ-ын болон олон улсын зам тээврийн судлаачид, мэргэжилтнүүд, шийдвэр гаргагчид, багш , оюутнуудын хамгийн том чуулган. Анх 2006 онд оролцож, анхны илтгэлээ тавьж байлаа. Энэ хурлаас олон улсад ажиллах анхны боломжоо олсон. Оюутнуудын хувьд дипломын судалгаа нь тэнцэж, оролцох эрхээ авна гэдэг үнэхээрийн том боломж байдаг. Мэргэжлийн байгуулга, эрдэмтэн судлаач, бодлого боловсруулагч нарын хувьд туршлага солилцох, асуудлыг хэлэлцэх, шийдэл гаргах гээд олон боломжууд байдаг.

Сүүлийн 3-долоо хоногийн хугацаанд улсын хэмжээнд шинээр бүртгэгдсэн шинэ тохиолдол 35%-р буурсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо буурсан. Нас баралт буураагүй ч тогтвортой болж байна. Johns Hopkins University-н вирус судлаач Jennifer Nuzzo: Уруудах хандлагыг хараад үнэхээр баяртай байна. Одоо бүх зүйл сайхан болно! гэв. Бүтэн жилийн турш өсөж, уруудсан давтамжтай байсан бол одоо нэг дуусах төгсөх үе нь ирсэн байхаа гэж үнэхээр найдаж байна!

COVID 19 тоон хэмжүүрүүд - яагаад чухал вэ?
- Цар тахлын голомтоос туршлагаас хуваалцъя!

COVID-19 цар тахал эхэлснээс хойш, АНУ төдийгүй бүхий л орны шийдвэр гаргагчид маш олон шийдийг гаргах хэрэгтэй болсон. АНУ, СА мужийн хувьд эхний үед , Монголтой л адил яах ч учраа олохгүй хэсэг үе байсан.

California

Өнөөдрийн байдлаар, СА мужийн хэмжээнд, coronavirus- н тохиолдол 2.5 саяд хүрсэн бөгөөд, ирэх өдрүүдэд халдварын тоо улам өсөхийг анхааруулж байна. The Times tracker- статистикаар 16 хүн тутамд 1 хүн халдвартай нь тогтоогдож, сар хүрэхгүй хугацаанд 1 сая тохиолдол бүртгэгдэж байна. Хамгийн хурдтай тархалттай байгаа бүсүүдэд Los Angeles County, the Inland Empire and Central Valley , СА-ны өмнөд болон төвийн бүсүүд орж байна. Муж, орон нутгууд 11 сард хөл хорио тогтоох арга хэмжээ авсан нь тархалтыг хурдыг бууруулахад тусалсан ч баярын цугларалт, хөдөлгөөн нь нас баралтын тоог ихэсгэж байна.

More Articles ...

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу