Ном зохиол
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хэрвээ хүн хүсвэл минутад 80,000 үг унших чадвартай.

Дэлхий дээр Энэтхэгчүүд хамгийн их ном уншдаг ард түмэн гэнэ. Тэд долоо хоногт 11 ба түүнээс дээш цагаар ном уншдаг. Харин Америкчууд тэдний талд нь буюу 5 цаг 42 минут уншдаг. Хамгийн сонирхолтой нь Германчууд Америкчуудтай яг адилхан цагийг ном уншихад зарцуулдаг байна. Бид Германчуудыг Америкуудаас илүү хөдөлмөрч ард түмэн гэж үнэлдэг ч тэд ном унших тал дээр эн тэнцүүхэн бололтой. Энэтхэгүүдийн араас Тайландууд 9 цаг 24 минут, Хятадууд 8 цаг, Филлипиньчүүд 7 цаг 36 минут, Египетүүд 7 цаг 30 минутаар удаалдаг байна. Хамгийн харамсалтай нь Монголчууд ном уншдаггүй үндэстнүүдийн нэгээр нэрлэгдсэн байна.

Өнөөдөр дэлхий дээр хамгийн их ном үйлдвэрлэгч, бүтээгч улс бол АНУ юм. Тэд жилдээ 577 сая ширхэг ном хэвлэж, 2 их наяд долларын орлогыг зөвхөн номын борлуулалтаас олдог байна. АНУ-ын араас Хятад, Герман, Их Британи, Франц, Итали улсууд хамгийн их ном бүтээгч улс оронд тооцогддог байна.

Жирийн хүн 1 минутад дунджаар 200-300 үгийг уншдаг. Хэрэв бид бүх нөөц боломжоо ашиглан, өөрийгөө бүрэн дүүрэн дайчлан уншиж чадвал минутад 25,000-80,000 үг унших чадвартай гэнэ. Үүний тод жишээ Геннисийн номд хамгийн хурдан уншигчаар тодорсон Мариа Калдерон гэж эмэгтэй 1968 онд 3.5 секундэд 3,135 үгтэй коллежийн оюутны курсын ажлыг уншиж, 100 хувь ойлгосон гэдгээрээ бичигдсэн байна. Тэрээр 1 минутад 80,000 үг уншиж, 100% ойлгодог байсан байна. Харин орчин цагийн хамгийн хурдан уншигчаар Ховард Берг нэрлэгддэг ба 1 минутад 25,000 үг уншсан амжилтаар Геннисийн номд бичигдсэн байна.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу