Манай Хойт Америкийн цахим өртөө ТББ “МАНАЙХАН” сайт ажиллуулж, америк газар аж төрөн суугаа монголчуудаа бодитой мэдээ, мэдээллээр хангах, монголчуудынхаа хүй элгэнийг чадварлаг, хүчирхэг байхад цучил нэмэх бодол агуулж, ажилладаг. Бид олон хүний номын ертөнц рүү өнгийж, тэдний ном унших арга, зүтгэлийг нийтэд хүргэдэг билээ. Энэ удаад хөрш хотынхоо суугуул хүн Викторын Пагвыг урьж байна.

Сайн байна уу? Сайхан шинэлэв үү? Бид хоёр Токиогийн олимпын үеэр Индианагийн их сургуулийн усанд сэлэлтийн багийн амжилтыг сахиж суухдаа өөрөөс нь чамгүй олон сонин, содон мэдээ авахын зэрэгцээ танай хөвгүүд усанд сэлэлтээр нэлээд амжилттай хичээллэж байгааг мэдэж билээ. Түүнээс хойш тэдний амжилтын мэдээ бүрийг анхааран уншдаг даа. Хөвгүүдийнхээ сүүлийн амжилтаас дурдах уу? Танай хүүхдүүд усан спортоор хичээллэхэд таны нөлөө их байсан уу? Таныг спортод элдэвтэй гэж сонсож байсан юм байна.

Хойт америкийн Цахим өртөөний "Манайхан" сайтын Номын өргөөнд өнөөдөр Канад улсад суугаа, доктор Цэрэндагвын Наранцэцэг уригдан оролцож байна.

Сайн байна уу? Сайхан зусаж байна уу? Танай Канадаар цагийн байдал тайван байна уу? Өөрийг чинь манай Удирдлагын академид докторын зэрэг хамгаалснаас хойш хэсэг холбоо тасарснаа хоёр жилийн өмнөөс сураг ажгаа гарган харилцаж, ном мэдээлэл солилцож байгаа билээ. Канадын монголчууд гэхээр нүүр номын ALL MONGOLS бүлэг, Америкийн нэрт эрдэмтэн Ж. Kуртины "Монголчуудын түүх" бүтээлийг орчуулан хэвлүүлсэн тухай санаанд эхэлж буудаг. Эндээс хоёулаа яриагаа эхлэх үү?

Сайн байна уу? Сайхан зусаж байна уу? Хойт америкийн Цахим өртөөний "Манайхан" сайтад зочилж, номын агуулга, амьдралд гийх цацраг, номтой холбогдсон түүхээ хүүрнэхээр зөвшөөрсөнд талархаж байна. Баруун эргийн монголчууд өөрийн чинь нэр гарахлаар "Монгол номын сангийн Ган-Энхбаяр эгч" гэсэн тодотгол нэмэх юм билээ. Ингэх болсны учрыг хуваалцана уу. Монгол номын сан байгуулах санаа хэрхэн төрж, бодит биеллээ олсон бэ? Анх 150 монгол номтой байсан гэл үү? Одоо хэчнээн номтой болоод байна? Үйлчлүүлэгч олонтой юу?

Хойт Америкийн Цахим Өртөөний “Манайхан” багийнхны нэгэн шинэ дугаар мэндэлж байна. Нэр нь СОДОН ЗОЧИН. Эхний зочноор доктор Ш. Баатар уригдлаа. Ш.Баатар Allstate компанийн ахлах инженер, Бөркли дэх Калифорнийн их сургуулийн зочин судлаач (visiting scholar) болон Стэнфордын их сургуулийн Алберт Дийн багшийн эрдэм шинжилгээний туслах ажилтан (proxy), Бэй Аэриагийн Монголчуудын Холбоог үүсгэн байгуулагч бөгөөд дэлхий даяар тархан суугаа монголчуудын хамгийн түгээмэл Цахим өртөөний нэрийг хайрлаж, үүсгэн байгуулалцаж байсан содон хүн. Тэрээр Хойт Америкийн Цахим Өртөөг бидний хамтаар байгуулалцаж, дэмжин тулж явдаг ачтан. Ш.Баатар эрхэлсэн ажилтайгаа зэрэгцүүлэн тархан суугаа монголчуудынхаа сайн сайхан, гэгээн хэтийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, бидний эх орны мэдлэг, соёл, ахуйн мэдрэмж, хүртээмж бүрдэж, тэлэхэд хийж, бүтээж явааг нь энд тоочиж барамгүй.

More Articles ...

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу