Ном зохиол
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Сэтгүүлч В.Ганзориг:
-Та нэлээд ном уншдаг бололтой юм. Залууст зориулаад ямар номыг заавал уншаарай гэж захих вэ?

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүмо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал:

- Нэг ном уншаад талдаа орж байна. Канадад байгаа Монгол залуус 112 жилийн өмнөх Монголчуудын түүхийг бичсэн тэмдэглэлийг номын сангаас олоод, Монголын нууц товчоотой харьцуулан орчуулж гаргаад надад илгээсэн. Эх түүх болсон нууц товчоогоо ойрд уншаагүй байсан юм. Энэ номыг ["Монголчуудын түүх" Орч Л. Ринчин 2018] уншаад их сайхан байгаа. Иймээс түүхээ сайн унших ёстой юм байна шүү гээд би дахин дахин хэлээд байгаа юм. Түүхэн дээр бидний өвөг дээдсийн гаргаж байсан бүх алдаа, оноо гарч ирдэг ...

SYNDICATE TALK EXCLUSIVE
by Ganzorig Vanchig
February 12, 2020

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу