Коммунити
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Америкийн The Institute of Electrical and Electronics Engineers-ээс гэртээ суугаад уйдаж байгаа инженерүүдэд зориулж дараах зөвлөгөөг гаргасан байна.

Хэрэв та ажлын хажуугаар уйдаж, цагаа үр бүтээлгүй юманд зарцуулаад (Facebook, Instagram feed гэх мэт cорри) түүндээ эргээд харамсдаг бол дараах зөвлөгөө хэрэгтэй байж болох юм.

Иж Бүрдэл (Kits) 

Таны амьдарч байгаа газар бага зэргийн илүү зай, сул ширээ, жижиг гагнуурын төхөөрөмж байдаг бол дараах загваруудыг ашиглан хялбар бүтээл хийж болно. Материалуудыг онлайнаар эсвэл тоног төхөөрөмжийн дэлгүүрээс хямдханаар авч болно.

  • Түүх дахин бүтээх: PC-гийн хувьсгал эхлүүлсэн Altair 88002-ийн клон бүтээж болно. Үүнийг хийхэд шаардлагатай hardware болон программын зааварчилгааны дэлгэрэнгүйг энд дарж орно уу.
  • Хөгжим найруулах: Үүнд TV-B-Gone хэмээх алсын удирдлагын төхөөрөмж бүтээсэн алдарт Митч Алтманы Ardu-Touch мини программ ашиглаж болно. Тэрээр Arduino-гийн chip-д электроник сигнал нэвтрүүлэх чадалтай нэлээн боловсронгуй программ бүтээсэн байдаг.
  • Ид шид бүтээх: Хэрэв таны орчин тойронд ид шидэд хууртах бага насны хүүхэд (болон том хүн) байдаг бол MakersFabs-ийн TinyLev технологи ашиглан бүтээсэн Aкустик Lевитетор-ээр (70$) тэднийг гайхшируулж болох юм. Энэхүү төхөөрөмж маш олон тооны хэт авиа дамжуулагчийг 3D илдэнд суурилуулснаар агаарт шоргоолж, усан дусал гэх мэт жижиг биетүүд хөөргөх боломж бий болгодог. 


Тоглоом

Assembly language кодлохыг сонирхолтой болгох гурван компьютерын тоглоом: Хэдийгээр эдгээр тоглоомууд виртуал боловч амьдрал дээр үүнтэй ижил систем бүтээхэд шаардагдах мэдлэг, ур чадвар танаас шаардана. 

Сансрын сэдэвтэй тоглоом


Кино

Хэрэв танд иж бүрдэл бий болгох энерги, зай байхгүй, бас компьютерийн тоглоом тоглох хүсэлгүй бол дараах баримтат кинонуудыг үзэж болно.

  • "AlphaGo" (Та Го даам тоглодог бол бүр илүү сонирхолтой)
  • "California Typewriter"
  • "The Farthest: Voyager in Space"
  • "Mission Control: The Unsung heroes of Apollo"
  • "Denial: The First Step to Acceptance"
  • "Viva Amiga: The Story of a Beautiful Machine"
  • "Bombshell"
  • "Gamechangers"
  • "Science Fair."

 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу