Чикаго
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

COVID19 Хүн бүхнийг түгшээж байгаа цар тахал намжиж эргээд бид гэрэл гэгээтэй аз жаргалтай инээд хөөр баяслаар дүүрэн байх цаг хугацаа маань мөдхөн бидэнд ирнэ. Коронавирусын халдвар Хятад улсад гарч эхлэх нэгдүгээр сараас бид амны хаалт хэрхэн зөв зүүх, гараа яаж угаах талаар сургалтууд хийж амны хаалт, гар ариутгагч , клeенех тарааж эхэлснээс хойш 3 сар орчим болж сүүлийн нэг сараас АНУ д COVID19 ын халдвар, нас баралт эрс нэмэгдэж байгаатай холбоотой АНУ ын бүх мужуудад амьдарч байгаа Монголчууддаа COVID19 тэй холбоотой хэрхэн урьдчилан сэргийлэх тэдэнд илэрч байгаа шинж тэмдгүүдийг ялган оношлох, даралт ихсэх, чихрийн шижин, бамбай булчирхай харшил, зүрх судас, уушиг, ходоод гэдэс, нойргүйдэл архаг хууч өвчин эмгэгтэй хүмүүcт эмчийн зөвлөгөөг утсаар ажил амралтын өдрүүдээр өгч өдөр бүр COVID19 ийн статистик мэдээлэл, авч байгаа арга хэмжээг, урьдчилан сэргийлэх, заавал зөвлөмжүүдийг Mongolian Health Association FB хуудас, chicagomongols official group дээр постууд оруулсаар байна.

Эмч нарын холбооны эмч нарынхаа тусламжтайгаар эрүүл мэндийн асуудлаас ажил хийх боломжгүй байгаа өрх айл хувь хүмүүcт хоол хүнс эм тариа, ахуй хэрэглээнд хэрэглэх бодис амны хаалт зэргийг өнөөдөр гэрээр нь хүргэж өглөө. Нэг өдөр нэг хэсэгтээ тэдэнд инээмсэглэл бэлэглэж байгаадаа бид баяртай байна.

  • Эмч нарын холбооны бүх гишүүд мэргэжил нэгт эмч нартаа бидний үйл ажиллагааг дэмжиж тусалж байдаг найзууддаа COVID19 ээр тусалж байгаа
  • Handa Baatarkhuu , Selenge Seke,
  • Suvdhan Suvd,Angie Dondov, Zorigt Narantuya, Chuluuntsetseg Yadamsuren
    эмч нартаа
  • Арвин ресторан - боорцог
  • MG beauty Энхцэцэг эмч амны хаалт
  • Mon-us Урнаа амны хаалт
  • Дагинас иог Энхжин -$ 20 хандив өгсөнд
  • Монголчууддаа тусалж байгаа бусад сайхан сэтгэлт хүн бүхэнд бид чин сэтгэлээсээ баярлалаа.

Хэрэв таньд бидний тусламж хэрэгтэй байгаа бол бидэнтэй холбогдоорой.

Easter Sunday - Гар ариутгагч, гарын саван, нойтон сальфетка, өндгөн шоколадын хамт гэрийн хаалганы үүдэнд үлдээсэн тэр хүнд баярлалаа.

Mongolian Health Association

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу