Чикаго
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

COVID19 ийн АНУ-д 380.313 тохиолдол 11.881 нас баралт бvртгэгдэж өвчлөл нас баралт улам ихэсч Walmart (NY, Chicago) Costco (CO) , Whole Foods (MA) , Trader Joe ( NY.d) хvнсний дэлгvvрvvдийн ажилчдад халдварын тохиолдол шинээр гарч байгаа тул хvнсний дэлгvvр, эмийн сан орохоор 2 долоо хоног гадагшаа гараад хэрэггvйг анхааруулж байна.

* Ресторан, хоолны газруудын ажилчид, хvнсний дэлгүүрийн instacart-аар хоол хүнс цуглуулж хүргэж өгдөг ажилчид халуунаа үзэж халдвар хамгаалалын дэглэм барьж ажиллахыг сануулсан байна.

* Гадагшаа гарахаасаа өмнө

  1. Та заавал гадагшаа гарах хэрэгтэй байгаа юу гэдгээ ахиад нэг бодоод үзээрэй зайлшгүй шаардлагатай бол та гадагш гэрээсээ гар онлайнаар, хүргэлтээр авч болох үнэ хөлсийг нь судлаад үзээрэй.
  2. Ханиалгаж байгаа бол битгий гадагшаа гараарай.
  3. Дэлгүүр орох, эм авахаар гарахдаа гэрийнхнээсээ ганцаараа л яв, олуулаа яваад хэрэггүй.
  4. Амны хаалтаа зүүж бээлийгээ өмсч 2 мeтрийн зайгаа барьж яваарай хажуу талын хүн найтааж ханиалгавал хурдхан л холд.
  5. Олон дэлгүүр оролгүй нэг дэлгүүрээс зайлшгүй хэрэглэгдэх зүйлсээ богино хугацаанд сонгоод олон хүнтэй газраас холдох.
  6. Дэлгүүрээс оруулж ирсэн зүйлсээ цаасан хайрцаг лаазалсан ууталснаар нь ялгаад гадна талыг цэвэрлэж халдваргүйжүүлэх уусмалаар арчиж цэвэрлэсний дараа хэрэглэх.
  7. Гадуур өмссөн хувцсаа тайлж тусад нь уутанд хийж угаах.
  8. Бохирлогдож өмссөн бээлийгээ зөв тайлж хаясны дараа гараа угаахаа мартуузай.

Хэрэгтэй зүйлс гарвал бидэнтэй холбогдоорой. Бид таньтай хамт байх болно.

Mongolian Health Association

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу