Спорт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хөл хорионы цагаар харьцуулшгүй хань болж бгаа нь байна аа бна. Хайш яаш хийж бгаад хайран 7 хоног мулт одно, харин түүний төгсгөлд нь хаалт боолт хийж, хайлах тууль юм уу, хайлуулдаг домог юм уу, өнөөхь НИСДЭГ хархүү чинь "гэрт зочилсоор" 3 дахь золголт болох нь, 5 болон 6-р хэсгүүд эхлэхэд хэдэн хором үлдснийг та бүхэндээ сануулья аа.

Өмнөх нямд гарсан хэсгүүдээс Родманыг "номхтгон", эвийг нь олох алхамдаа дасгалжуулагчийн хэлсэн "эмнэг ажнай таарвал эмээл хэрхэн шууд тохох билээ" гэсэн нь тод үлджээ. МЖ ч тэрийг мундаг мэдэрсэн байна лээ. Манайхнаар бол "чулууг чулуу дийлэхгүй ээ..." гэдэгтэй утга ижил байх нь.

Тухлан сууж, шимтэн үзнэ үү.

120 мин зураас татаад л өнгөрлөө, зүгээр!

  • "Жордан" гэдэг тоглогчийн уурыг хүргэх дэмий юм бна гэж ойлгосон. (Сү Берд 12 настайдаа Буллз Никсийг 4 дараалан хожсныг үзснийхээ дараа (2:4) тийн ухаарч.
  • Мөрийтэй тоглоомонд донтсон юм байхгүй ээ, надад өрсөлдөх тэмцэх өвчин л бий (МЖ)
  • Жорданд хожигдоход асуудал үнэхээр үгүй блаа. Яг өнөөдөр надаас илүү тоглогч бна уу гэвэл МЖ юм бна гэдгийг амьдралдаа анх ухаарсан даа! (Баркли 1993 оны финалын дараа)

...гэсэн мөрүүдийг онцлоё доо.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу