Нисдэгийн тухай бадрангуй өгүүлсэн, хөл хорионд хань болон ням гараг бүрийг байлдан дагуулсан, 10 хэсэгт “Сүүлчийн бүжиг” баримтат шоуны төгсгөлийн 2 анги энэ үдэш цацагдахаар аахилан айсуй. Үзэж хараагүй, сонсож дуулаагүй баримт бишгүй бгаа нь тун сонирхолтой.

Олон улсын хөлбөмбөгийн холбоо ( FIFA) -ноос хөлбөмбөгийн ертөнцийн оны шилдгүүдийг жил бүр тодруулдаг “ The Best FIFA Football Awards” ёслолын ажиллагаагаа энэ жил зохион байгуулахгүй нь ээ. Шалтгаан нь мэдээж хорон “ Хорооноо” цар тахал. Үүнээс өмнө ФИФА нь өөрийн гишүүн 211 орны үндэсний хөлбөмбөгийн холбоо тус бүрд 500,000 ам. доллар, нийтдээ 150 сая орчим ам. долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Мөн энэ онд зохиогдох байсан эмэгтэй U-17 болон U-20 насны ДАШТ, футзалын ДАШТ-ийг 2021 он хүртэл хойшлууллаа.

Дэлхий даяар тархсан уршигт цар тахлын улмаас уралдаан, тэмцээнүүд хойшлох нь хойшлогдож, цуцлагдах нь цуцлагдаж , нам гүмхэн байсан спортын ертөнц дуу чимээ орж эхэллээ. Юутай сайхан.

Хөл хорионы цагаар харьцуулшгүй хань болж бгаа нь байна аа бна. Хайш яаш хийж бгаад хайран 7 хоног мулт одно, харин түүний төгсгөлд нь хаалт боолт хийж, хайлах тууль юм уу, хайлуулдаг домог юм уу, өнөөхь НИСДЭГ хархүү чинь "гэрт зочилсоор" 3 дахь золголт болох нь, 5 болон 6-р хэсгүүд эхлэхэд хэдэн хором үлдснийг та бүхэндээ сануулья аа.

More Articles ...

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу