Спорт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

“ТОКИО-2020” Зуны олимпийн XXXII наадам ирэх долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд Японы Токио хотноо зохион байгуулагдах байсан ч тодорхой хугацаагаар хойшлогдох болсон талаар өмнө нь мэдээлсэн. Харин яг хэдийд гэдэг дээр хэд хэдэн таамаглал, хувилбар байсан ч дөнгөж саяхан Олон Улсын Олимпийн Хороо, Японы засгийн газар, Токио хотын захиргаа, “Токио-2020” олимпийн наадмыг Зохион байгуулах хороо хамтран хуралдсаны дараа “Токио-2020” Зуны олимпийн ХХХII наадмыг 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд зохион явуулахаар шийдвэрлэжээ.

Энэ тухай Японы Kyodo news, Mainichi зэрэг томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байна.

Ц.Энхтүвшин, “Таван цагариг”

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу